“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай гэрээ байгуулсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудад “Нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, засвар үйлчилгээний нэгдсэн систем”-ийн танилцуулга болон ашиглалтын талаар сургалт зохион байгууллаа.
Тус систем нь нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдийг бүртгэх, засвар үйлчилгээ хийлгэх хүсэлт, түүнийг хүлээн авч баталгаажуулах, зөвшөөрөл олгох, хяналт, гаралтын мэдээ зэрэг үйл ажиллагааг зохицуулах ач холбогдолтой ба сургалтын үеэр аж ахуйн нэгж, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн системийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.





