Өнөөдөр
ХОНЬ Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барь. Таны түүнд өгөх бэлэг чинь заавал үнэтэй байх албагүй, харин сэтгэлээсээ байх ёстой гэдгийг сана. Таны харилцааны мөчлөгт эртний танил чинь орж ирнэ. Таны шударга ёсны зарчмыг зөрчсөн хүмүүс тантай үл тохирох хүмүүс биш. Хоол хийж, кино түрээслэж үз. Хайр дурлал таатай байна.
ҮХЭР
Агаар мандал мөрөөдөл хайраар дүүрнэ. Од гаригуудын холбоо дүрслэх урлаг, хөгжим уран бүтээл туурвихаар суралцаж байгаа хүмүүст амжилт гаргахад нь туслана. Гэхдээ товч бөгөөд тодорхой байхыг хичээ. Мессеж бичих юм уу ресторанд захиалга өгөх ойр дотны ба хайртай хүмүүстээ цэцгийн баглаа явуулах зэрэгт буруу мэдээлэл, будлиан гарч болзошгүй тул бэлэн бай. Хэрэв та хоёулханаа хооллохоос илүү сэргээгч зүйл хайж байгаа бол балет, театр, цирк эсвэл өөр нэгэн амьд тоглолтыг сонговол таатай байх болно.
ИХЭР
Бүтээлч үйл ажиллагаагаа идэвхижүүлэхэд сайн өдөр. Од гарагсын ивээл таны ажил хэрэгт таатай нөлөө үзүүлэх бололтой. Тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлөө хяна. Хариуцлагаа ухамсарласан байдал, сайхан сэтгэл, нийтэч зан тань өнөөдрийн бүхий л үйл ажиллагаанд хөшүүрэг болж өгөх бололтой. Итгэлтэй нөхрийн тус дэм болон зөвлөгөөг авч магадгүй байна.
МЭЛХИЙ
Жаргалтай өдөр болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх дундаж боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аварна. Болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд инээмсэглэл авчирна.
АРСЛАН
Гэнэт мөнгөн шагнал орж ирж магадгүй. Хэрэв та хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа бол энэ нь таны өөртөө итгэх итгэлтэй холбоотой юм. Та өрийн асуудалтай байгаа бол зээл төлөлтийн ухаалаг гэрээ хийж болох юм. Дотны хүн тань таны эдийн засаг, санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж магадгүй.
ОХИН
Явах ёстой зам зүг чигээ сонгосон гэдэг төсөөлсөн шиг тань амархан сонголт биш. Бүх сонголтуудыг хараад таны хүсэл зорилгод нийцэж байгаа юм шиг жүжиглэ. Хангалттай унтаж амрах байнгын дасгал сургуулилт хийх зөв хоолны дэглэм сахихыг сануулна. Гоо сайхныхаа төлөө хэд хоног хоолоо хасах нь найдвартай арга зам юм.
ЖИНЛҮҮР
Энэ өдөр хийж буй зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, нарийн хурц ухаан гаргах хэрэгтэй болно. Оюунлаг ухаантай байдлаа хадгалж чадсанаар та энэ хүнд өдрийг өөрийн аргандаа оруулж чадна. Бизнесийн үйл ажиллагаагаа сайн төлөвлөн хийх нь зүйтэй. Хэрэв тэгэхгүй бол хөрөнгө мөнгө хог хаягдал мэт болно.
ХИЛЭНЦ
Бүтээлч мэргэжилтнүүдэд аз ивээх болно. Чухал танилцуулганд оролцох эсвэл гэнэтийн нөхцөл байдал нь ашиг тустай байж болзошгүй. Ямар ч эхлэл нь амжилттай дуусах болно. Хийсвэр хүмүүсээс зайлсхий. Тэд амьдралыг баллаж болзошгүй.
НУМ
Хувиараа бизнес эрхлэгч хүмүүсийн хувьд бусадтай хамтран ажиллах нь үнэ болон бараа нийлүүлэх өдрөө урьдчилан тооцох боломж олгож болох юм. Орой унтахаасаа өмнө халуун ваннанд хэвт. Өөрийн биеэ бодон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлээрэй. Болгоомжтой байж өөртөө анхаарал хандуул.
МАТАР
Энэ өдөр бүх зүйл нэг нэгэндээ буулт хийж харилцан тэнцвэрт байдлаа хадгалсан байх болно. Таны хүсч байсан зүйлс одоо биелэлээ олно. Гэр бүлдээ цаг зарцуул. Ажилдаа хэт анхаарснаар ойр дотны хүмүүсээ үл хайхарч буй мэдрэмжийг төрүүлнэ. Тайван бай. Өнөө оройг дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүл.
ХУМХ
Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Од эрхэс таны талд байна. Гэхдээ зөвхөн таныг ажилдаа дур сонирхолтой байгаа тохиолдолд л энэ бүхэн биеллээ олох болно гэдгийг анхаар. Өөртөө итгэлгүй сул дорой байдал бусадтай харилцахдаа алдаа гаргах буруу төсөөлөл зэрэг нь ирээдүйд таны арилжаа наймаа болон бүтээлч үйл ажиллагаа явуулах замыг хаах бул хар чулуу болж мэдэх нь.
ЗАГАС
Өнөөдөр муу мэдээ сонсож болзошгүй. Өөрийгөө хамгийн муу байдалд бэлтгэ. Өөрийнхөө байр суурийг бүү алд. Гагцхүү амьдралын эрч хүч л байдлыг сайн тийшээ эргүүлэх болно. Таны бүтээлч чадвар нь сонирхолтой ажил дээр харагдаж онцгой үр дүнд хүрч болзошгүй. Өдрийн сүүлээр шинэ ажил эхлүүлж болох бөгөөд эсвэл шинэ төлөвлөгөө зохиоход зүгээр.