Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг салбарын удирдлагууд хүлээн авч уулзан, Тавантолгойн нүүрсний ордын өнөөгийн ашиглалт, олборлолтын явц болон стратеги, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа, хариуцлагатай уул уурхай, шинэ технологи нэвтрүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.





