Нүүр хуудасМэдээНИТХ: Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион...

НИТХ: Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд нийт 10 иргэн сул орон тоонд нэр дэвших хүсэлт холбогдох материалын хамт ирүүлж, хуулийн дагуу олон нийтийн санал авах ажиллагааг НИТХ-ын цахим хуудсаар 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 14-ний хооронд явуулсан юм.

НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Иргэний зөвлөлийн дүрэмд зааснаар олон нийтээс хамгийн олон санал авсан нэр дэвшигч Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулахаар шийдвэрлэлээНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд нийт 10 иргэн сул орон тоонд нэр дэвших хүсэлт холбогдох материалын хамт ирүүлж, хуулийн дагуу олон нийтийн санал авах ажиллагааг НИТХ-ын цахим хуудсаар 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 14-ний хооронд явуулсан юм.

НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Иргэний зөвлөлийн дүрэмд зааснаар олон нийтээс хамгийн олон санал авсан нэр дэвшигч Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН