Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ:Ирэх оны төсөв нэг сая гаруй иргэний татвар нийгмийн даатгалын шимтгэлийн...

МАН-ЫН БҮЛЭГ:Ирэх оны төсөв нэг сая гаруй иргэний татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулахаар тусгажээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.10.21/-ийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсөвт иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах, сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр туссан байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нэг сая гаруй иргэний татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нэг их наяд төгрөгөөр бууруулах юм. Түүнчлэн 2027 оны хоёрдугаар улирлаас 211,6 мянган төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай албан хаагчдын цалин хөлсийг нэмэхэд зориулж 887,1 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгасан тухай хууль санаачлагчид онцолсон.

Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүллээ.

Хуралдааны төгсгөлд “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН