Нүүр хуудасЯрилцлагаБялуу урлахдаа хамгийн сайн сайхан бүхнийг төсөөлдөг

Бялуу урлахдаа хамгийн сайн сайхан бүхнийг төсөөлдөг

Эрхэм уншигчид даа энэ өдрийн мэндийг айлтгая. Өөрийн хүсэл сонирхлоо өөрийн ажил болгож чадсан эмэгтэй болох 3.Хонгорзулыг танилцуулж байна.

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

Намайг З.Хонгорзул гэдэг. Khongoroos Sweet Corner фэйсбүүк пэйж хаягийн үүсгэн байгуулагч. Би бялуу хийх хоббигоо өөрийн ажил болгож хоёр гаруй жил өнгөрлөө.

Ч.Хонгорзул /Бялуу урлаач/

Өөрийн сонирхол дээр үндэслэн хоолны жор,  бялуу зэрэг хийж туршиж үздэг байв. Хүүхдүүд бага учраас гэртээ өнгөрөөх цаг хугацаа их байв. Тийм ч болохоор цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж үр хүүхдүүддээ шинэ содон амттай амин дэмтэй, хоол хүнс хэрэглүүлэх үүднээс маш их туршилт хийдэг байсан. 2006 оноос эхэлж бялуу, кэйкийг төрөл төрлөөр хийдэг болсон. Ингэснээр өөрийн хэд хэдэн гарын хэд хэдэн амттантай болсон. Тэгээд ах дүүс, хамаатан садан найз нөхөд зэрэг ойр тойрныхондоо амсуулснаар цаашдаа хүмүүст хүрч захиалга авдаг болсон доо.

Дэлхий дээр төдийгүй манай улсад хүртэл сүүлийн жилүүдэд кэйк маш ихээр хөгжиж байгаа. Тиймээс та аль төрлийн кэйкийг түлхүү хийдэг вэ?

Олон төрөл бий л дээ гэхдээ олон хүнтэй хүлээн авалт, төрсөн өдрийн баяр зэргээс шалтгаалан сүүлийн үед нэг том бялуу бус жижиг, жижиг хүний тоогоор амтат аяган бялуу зэргийг ихээр захиалдаг болсон. Мөн коллекц иж бүрдлээр ч захиалга авдаг. Ихэвчлэн захиалгадаа 16 гаруй төрлийн бялуу хийнэ. Тоочвол күүки, капкэйк, попкэйк, мүүскэйк, тарт зэрэг.  Мүүскэйк гэхэд л амт, найрлагаасаа шалтгаалан дотроо 2-3 төрөл гардаг.

Таны хамгийн нандин бүтээл тань?

-Эдгээр дотроос хамгийн нандин бүтээл бол макарон л доо. Өмнө нь монголчууд энэ амттанг мэддэггүй байсан. Одоо харин мэддэг болоод байгаа.  Энэхүү амттанг тэр бүр хүмүүс хийж чаддаггүй.

 Миний хийдэг макаронд хүмүүс ам сайтай маш их таашааж иддэг. Орц найрлагаасаа хамаараад 20 гаруй төрлийн амт гардаг. Хүн хүний сонирхол амтлах мэдрэмж өөр байдаг болохоор өөрсдөд нь таалагдахуйц амтаар нь хийж өгдөг. Макароны хоёр талын арзгар буюу шэйлийг нь гаргахад хэцүү байдаг л даа. Шэйл нь гоё гарснаас хамаараад макарон их сайхан харагддаг.  Ингэж хийх нь их нарийн технологитой. Нэг удаад хийгээд бүтнэ гэж байхгүй. Хэд хэдэн удаагийн оролдлогоор бүтэмжтэй гардаг. Зууралт, температур, хатаалт, жигнэлт зэрэг бүх зүйлс нь нарийн ажиллагаатай. Олон дахин туршсаны үндсэн дээр өөрийн болгож авдаг.

Макарон

Бялуу урлахын хамгийн сайхан давуу тал нь юу байдаг вэ?

Амттанууд бол дандаа л хүмүүст аз жаргал бэлэглэж байдаг болохоор би бялуундаа чинь сэтгэлээ сэтгэл зүрхээ зориулж хийдэг. Ширээ дүүрэн амттан тухайн айлд маш их баяр баясал аз жаргалыг авчирдаг шүү дээ. Тэр дундаа бялуу дандаа аз жаргал, баяр хөөртэй газар байдаг хүндэт зоог гэх үү дээ. Тийм ч болохоор би бялуу хийхдээ бүх сэтгэл зүрхээ гаргаж сайн сайхан зүйлс төсөөлөн хийдэг. Ингэснээр захиалагч нарт минь хүртэл аз жаргал очдог гэж боддог. Уйлж хийсэн хоолыг идэхэд гуниг төрдөг гэдэг шиг. Хамгийн сайн сайхан бүхний төсөөлөн хийхэд баяр жаргал аяндаа ирдэг байх. Мөн захиалагч нарын сэтгэгдэл, талархлын үгээ хэлэх мөч хамгийн нандин сайхан байдаг. Эрч хүч урам зориг аваад ажилдаа бүр илүү дуртай болдог доо.

Танаас түлхүү Улаанбаатар хотын хэрэглэгч нар захиалга өгдөг үү?

Зөвхөн Улаанбаатарт төдийгүй, Солонгос улс, бусад аймгуудаас захиалга ирдэг. Тиймээс холын захиалагч нартаа нандигнаж хийсэн бялуугаа тэр чигээр нь хүргэж өгөхийг хичээдэг дээ. Яг л нялх хүүхэд өлгийдөж байгаа мэт холын захиалгаа хүргэлтийн хүнд захиж, захиж явуулдаг. Тиймээс надаас бялуу захиалахад холын замд, замын хөл даахгүй гэж айлтгүй шүү.

Попкэйк
Күүки буюу жигнэмэг

Таны бялууны хувьд үнэ өртгийн хувьд хэдээр гардаг бол оо?

Надад захиалга өгсөн хувьд хүнд зориулан нандигнаж бүтээлээ туурвидаг. Нэг ёсондоо бялуу урлах чинь урлагийн бүтээл туурвиж байна гэсэн үг л дээ. /Инээв/

Маш чанартай материал, ашиглаж бялуугаа хүргэдэг. Мөн шинээр нь гэхээр хэрэглэгчид их дуртай байдаг. Үйлдвэрийн бялуу бол 24 цагаас дээш болсон байх жишээний байдаг шүү дээ. Харин миний бялуу 5-10 цагийн дотор л хэрэглэгчдийн гар дээр хүрэх нь элбэг байдаг. Мөн үнийн хувьд ч боломжийн гэх үү дээ.

Таны мартагдаж өгдөггүй дурсамжтай захиалга тань?

Миний хувьд бүх л захиалга нандин, дурсамжтай байдаг гэх үү дээ. Гэхдээ мартагдахааргүй дурсамжтай захиалга гэвэл Гурван давхар тортны хамгийн анхны захиалга санагдаж байна. Мүүскэйкний хавчуургатай учир маш хүнд би өөрөө арай ядаж дааж байсан. Захиалга өгсөн хүндээ гардуулахад золтой л алдчихаагүй. Дараа нь надад маш сайхан урмын үгс илгээж байсан даа. /Инээв/

Коллекц захиалга

Танд захиалга өгье гэвэл хаана, ямар утсаар хандах уу?

FBook пэйж хуудас гэвэл https://www.facebook.com/Khongoroos-Sweet-Corner-1797011450583814/

гээд пэйж хаяг байгаа. Утас: 99216248 захиалга өгөөрэй. Таны захиалгыг маш их сэтгэл зүрх гарган хийж, шинээр нь гарт тань хүргэнэ. Мөн дуртай загвараараа захиалга өгч болно шүү. Баярлалаа танай сайтын хамт олонд амжилт хүсье.

Мүүскэйк

Баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН