Нүүр хуудасМэдээАжлаасаа огцрох сахилгын шийтгэлтэй шүүгчийг "Гурван сарын цалинтай амралт"-аар шагнажээ

Ажлаасаа огцрох сахилгын шийтгэлтэй шүүгчийг “Гурван сарын цалинтай амралт”-аар шагнажээ

Шүүх танхимд уншсан шүүхийн тогтоол, бичгээр албажуулсан шүүхийн зөрүүтэй шийдвэрийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг гаргажээ.

Тодруулбал, Улсын дээд шүүгчийн хамаатан гэх шүүгч Г.Энхтунгалаг нь “Шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон шийдвэрийнхээ эсрэг шийдвэрийг бичгээр албажуулан гаргасан” бөгөөд уг асуудлыг нь Шүүхийн сахилгын хороогоор хэлэлцжээ.

Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн сахилгын том зөрчил юм. Алх цохин хүний амьдралыг шийддэг албан чухал ажилтай атлаа түүнийгээ умартан хариуцлага алдсан шүүгчид “Огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсан ч “Бүрэн эрхийг нь 3 сар түдгэлзүүлж, цалинтай сургалтад суух болгон өөрчилжээ. Уг шийдвэрийг нь Улсын Дээд шүүх (2026.10.26-ны өдөр) хөнгөлсөн хэвээр үлдээжээ. ​Яагаад огцрох шийтгэл сонссон шүүгч ердөө 3-хан сар “амраад” буцаад ажилдаа орохоор болов…


​Хуулийн салбарынхны дунд тархаад буй мэдээллээр шүүгч Г.Энхтунгалагийн гэр бүл, “Төрөл садны сүлжээ” дээрх шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэх сэжиг хардлага үүсээд байна. 

Түүний холбоо хамаарлыг сөхвөл: ​Төрсөн эх Ц.Тогоохүү: Гавьяат хуульч, тэтгэвэрт гарсан нөлөө бүхий шүүгч асан. ​Үеэл Ц.Оч: Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч, ​Үеэл Ц.Одмаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ​Хуулийн салбарт ээж, үеэлүүдээрээ эзэн суусан энэхүү “шүүгчдийн ураг төрлийн” сүлжээ бодитоор ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үү, эсвэл тэдний нөлөөгөөр ял нь хөнгөрөв үү гэдгийг олон нийт тайлбарлахыг шаардаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН