“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д гэмтэл гарсан. Станцын үйл ажиллагаа бүрэн зогссон. Мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Станц нь анх 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц.





