“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт Өмнөговь аймагт болж, Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд мэдээлэл өглөө. Иргэд асуултад хариулах үеэрээ,
Ирэх оны I улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно.
“Монголын төмөр зам” компанийг Өмнөговь руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч нүүлгэнэ.
Өнгөрсөн жил Өмнөговьд түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийг олон улсынх болгоё, Засгийн газар дэмжинэ.
Говийг усжуулах “Хэрлэн Тооно” төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашид ч говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина гэдгийг Ерөнхий сайд онцлов






