Эрүүл мэндийн яамнаас Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон холбогдох байгууллагуудтай хамтран өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл, зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл би – Гэрэлт ирээдүй” сургалт, нөлөөллийн арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 09–17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 6 сургуулийн 11, 12 дугаар ангийн 900 сурагчийг хамруулахаар төлөвлөж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэж байна.
Мөн сурагчдын оролцоонд тулгуурласан интерактив хичээлээр дамжуулан өөрийгөө хамгаалах, эрүүл, зөв сонголт хийх, шаардлагатай үед мэргэжлийн тусламж, зөвлөгөө авах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарлаа.






