Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.17/-ийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо. 2026 оны эхний хагас жилийн байдлаар Төсвийн байнгын хороонд хамаарах 53 шийдвэрийн 352 зүйл, заалтын биелэлт дунджаар 86.26 хувьтай байна.






