Нийслэлийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төв”-ийн хамт олныг Нийслэлийн Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
Нийслэлийн иргэдийг ус, дулаан хангамж болон орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээгээр найдвартай хангаж, хотын инженерийн дэд бүтцийн хэвийн ажиллагааг бүрдүүлэхэд оролцож байгааг нь үнэлж, “Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төв”-ийн хамт олонд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд талархал илэрхийлэв.
Мөн “Хэрэглэгчдэд үйлчлэх 6 дугаар төв”-ийн ажилтнуудад дараах шагналыг гардууллаа.
- Цээнэравжаагийн Дуламсүрэн, Дамдинсүрэнгийн Өлзийбаяр, Цэрмаагийн Ганхуяг, Чулуунхүүгийн Түшиг нарыг Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр;
- Баярсайханы Мөнхтөр, Дагвасүмбэрэлийн Рэнчиндагва, Цэрэндолгорын Батмягмар, Дашдаваагийн Наранчимэг, Дамдинбазарын Батдорж, Пүрэвдоржийн Шинэбаяр нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр;
- Монголын Пагмыг “Улаанбаатар хотын хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.











