Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Д.Ундармаа, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Ж.Балжинням, Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл оролцсон бөгөөд компанийн Гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүдийн ерөнхий мэдээллийг танилцуулж, “Номун Төр” ХХК-ийн төлөөлөл ХМК-ийн 1-6 дугаар байрны төслийн төлөвлөлт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тус байршлын дахин төлөвлөлтийг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/1392 дугаар захирамжаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт 157 сууц өмчлөгчийг хамарч байна.
Төслийн явц:
• Эх загвар зураг батлуулах шатанд байна.
• Гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна.
Төслийн хүрээнд 16 давхар, үйлчилгээтэй 5 блок, нийт 700 айлын орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол, ногоон байгууламж бүхий цогцолбор бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгааг “Номун Төр” ХХК-ийн төлөөлөл танилцууллаа.




