Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдэд "Мэдлэ" цахим сургуулиар дамжуулан эх...

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдэд “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан эх хэл, соёлын боловсрол олгох шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гадаад улс оронд амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд ерөнхий боловсрол, боловсрол нөхөн эзэмшүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёлын сургалтыг хүртээмжтэй, системтэй олгох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны санал солилцов.

Тэрээр Боловсролын сайдын “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдийн боловсролын талаар авах арга хэмжээний тухай” 2026 оны А/359 дүгээр тушаал батлагдсанаар хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зохицуулалт бий болж, боловсролын хувьсах зардал олгох замаар санхүүгийн тогтвортой орчин бүрдсэн талаар танилцууллаа.

Боловсролын яамны төлөөлөгчид 2026 онд БНСУ, АНУ, БНТУ дахь Монгол хэл, соёлын сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын 2024 оны 222 дугаар тогтоолын хэрэгжилтийн дагуу холбогдох дэмжлэг, арга зүйг түгээн ажилласан ба өнөөдрийн энэхүү уулзалтын үр дүнд гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүдээ Мэдлэ цахим сургуулиар дамжуулан ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөр, монгол хэл , түүх соёлын хөтөлбөрт хамруулахад Хилийн чанад дахь Монголчуудын холбооны оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН