Нүүр хуудасМэдээАРБУЛАГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

АРБУЛАГ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Хөвсгөл аймгийн Арбулаг суманд улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус барилгын ажлыг “Голден Прогресс” ХХК гүйцэтгэжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн байгууллагын ажиллах орчин нөхцөл сайжирч, сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ая тухтай орчинд, чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН