Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үндэсний зөвлөлтэй хамтран уулзалт, семинар...

АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үндэсний зөвлөлтэй хамтран уулзалт, семинар зохион байгууллаа

Аюулгүй байдал-иргэдийн оролцоо хөтөлбөрийн багаас Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үндэсний зөвлөлтэй хамтран Чингэлтэй, Налайх, Багахангай, Багануур, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулан уулзалт, семинар зохион байгууллаа.

Тус уулзалтаар хөтөлбөрийн медиа багийн ахлагч, аюулгүй байдал судлаач Ц.Мөнхжин “Когнитив дайн ба иргэний танин мэдэхүйн дархлаа”,”Хөтөлбөрийн үндсэн зорилго чиглэл” сэдвээр лекц уншиж танилцууллаа.

Мөн уулзалтын хүрээнд Гүрүн академийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шүүмжлэлт сэтгэлгээ олгохын ач холбогдол болон салбарын хөгжлийн асуудлаар илтгэл тавьсны зэрэгцээ хамтран ажиллах боломж, хэлбэрийн талаар оролцогчидтой санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН