Эрүүл мэндийн салбарын зорилго зөвхөн тусламж, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх биш. Харин иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран шаардлагатай тусламжаа цаг алдалгүй авах, өвчнийг хүндрэхээс нь өмнө илрүүлэх, эмчилгээний зардлаас шалтгаалан өрхийн амьжиргаанд санхүүгийн дарамт учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Өөрөөр хэлбэл, бид өвдсөний дараа эмчилдэг тогтолцооноос өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, эрсдэлийг эрт илрүүлдэг тогтолцоонд шилжинэ.
Үүний зэрэгцээ анхан шатны тусламжийг бэхжүүлж, яаралтай болон лавлагаа шатлалын тусламжийн бэлэн байдал, хүчин чадлыг сайжруулна.






