Тээврийн цагдаагийн алба үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус албыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Мөн энэ үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Тээврийн цагдаагийн албаны таван алба хаагчид түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны эрхийн батламж гардууллаа.








