НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.
Тиймээс энэ 7 хоногийн мягмар, лхагва гарагт /2019.11.26-27/ Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрүүд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй нь. Эдгээр өдрүүдэд бүх нийтээр амрах өдөр болгон зарласан билээ.