40 гаруй жилийн хугацаанд зориулалтын бус жижиг зааланд биеийн тамир, хүмүүжлийн арга хэмжээг хүндрэлтэй нөхцөлд явуулж ирсэн Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сум өнгөрсөн жил шинэ спорт заалтай болсон. УИХ-ын гишүүн М.Билэгт болон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тус сургууль улсын төсвийн 936.5 сая төгрөгийн санхүүжилтээр зориулалтын стандарт спорт заалтай болсон юм. Нийт 38.4 х 24-ийн харьцаатай том заал болон дотроо багш сурагчдын тус тусын кабинет, уншлагын танхим зэргийг багтаасан зургаан өрөөтэйгөөр зохион байгуулалтыг хийсэн тус сургуулийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймагт ажиллах үеэрээ танилцлаа. Мөн Эрдэнэмандал сумын сургуульд 2019 онд БСШУЯамнаас олгосон бусад тавилга, тоног төхөөрөмж, номын өргөө болон одоо баригдаж байгаа 100 хүүхдийн дотуур байрны барилгын гүйцэтгэлтэй танилцаж сургуулийн удирдлага багш хамт олонтой уулзаж санал бодол солилцсон байна.