Нүүр хуудасМэдээА.Гансүх: З.Энхболд дарга тавантолгойн тухай зөвлөмжийг мэдэж байсан нь үнэн

А.Гансүх: З.Энхболд дарга тавантолгойн тухай зөвлөмжийг мэдэж байсан нь үнэн

 ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар ярилцсан ярилцлагаас…

– Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэхдээ “З.Энхболд ҮАБЗ-ийн хуралд суусан, асуудлыг мэдэж байсан байж одоо улс төр хийж байна” гэдэг асуудал тавьсан. Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн ҮАБЗ-ийн хуралд З.Энхболд дарга байсан уу?

– Тэр хуралдаанд З.Энхболд дарга байсан. Ер нь бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүх хуралдаанд оролцдог.

– Тавантолгойн IPO асуудлыг З.Энхболд дарга 2018 онд мэдэж байсан гэдэг тэгвэл үнэн юм байна?

– Мэдээж үнэн. З.Энхболд дарга үүнийг үгүйсгээгүй биздээ.

– Тавантолгойн орд дээр IPO хийх нь зөв гэж ҮАБЗ шийдсэн үү?

– Тавантолгойн орд дээр IPO хийх нь шинэ асуудал биш, энэ асуудлыг анх УИХ-ын 2010 огы 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Түүний дагуу асуудлыг дахин ҮАБЗ дээр хэлэлцээд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах энэ зарчим зөв гэж үзсэн. УИХ дахин 2018 онд энэ асуудлыг хэлэлцээд 73 дугаар тогтоолоор IPO хийхийг Засгийн газарт даалгасан байна. Тэгэрээр 2010 оноос хойш яригдаж байгаа асуудлыг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Төрийн залгамж чанар гэж байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН