COVID-19 вирусын эсрэг вакцины хүн дээр хийх анхны туршилт АНУ-д өчигдөр эхэлсэн байна.
Тодруулбал: Тус улсын Вашингтон мужийн Сиэтл хотын “Kaiser Permanente” судалгааны хүрээлэнд сайн дурын дөрвөн хүн туршилтын вакцинаар тариулсан байна. Уг вакцин нь өвчтөний биед Covid-19 вирус халдаадаггүй, харин шинэ коронавирусээс хуулбарласан аюулгүй генетикийн кодыг нэвтрүүлдэг гэнэ.
Хэдийгээр хүн дээр туршиж эхэлсэн ч үр дүнтэй вакцин гаргаж авах хүртэл нэг жил хагас буюу 12-18 сарын хугацаа зарцуулагдах орох тул ирэх оноос наана хэрэглээнд нэвтрэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Дээрх вакциныг АНУ-ын биотехнологийн Moderna Therapeutics компани бүтээжээ.
Хамгийн хурдандаа зарим компанийн хувьд дөрөвдүгээр сарын эхээр, зарим нь дөрөвдүгээр сарын сүүлчээр вакциныг амьтан дээр туршиж, эхлүүлэхээр болж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Гэхдээ энэ нь вакцин гаргаж авч байгаа гэсэн үг биш. Амьтан дээр туршилт хийсний дараа хүний буюу эмнэл зүйн туршилт эхлэх ёстой. Энэ туршилт бас гурван үе шаттай явагдана.
Тэгэхээр вакцин бүтээгдэж, амжилттай туршигдаад эмнэл зүйн гурван үе шатыг давж, вакциныг олноор үйлдвэрлэх зөвшөөрлийг дэлхийн улс орнуудад хүнс эмийн агентлагуудаас зөвшөөрсний дараа массаар үйлдвэрлэглэж, хүнд хүрэх хүртэл урт хугацаа шаардагдана. Хамгийн богиносгосон 12-18 сарын хугацаанд вакцин хийж амжвал дэлхийд рекорд болно гэж үзэж байгаа юм.” гэлээ.