МАН тавдугаар бага хурлаа онлайнаар амжилттай зохион байгуулжээ. Энэ нь цаашид зөв жишиг болж, цаг хугацаа, орон зайг үл хамаарч, зардал хэмнэх цахим шилжилт хэдийнэ хийсэн гэдгийг харууллаа гэж үзэж байна. Цаашид ч гэсэн ийм жишиг тогтох, онцгой үед ийм хэлбэрээр ажиллаж болох юм.