Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох дөхжээ. Одоогоор нэгдсэн эмнэлгийн дотор заслын ажил хийгдэж байгаа юм байна. Мөн олон улсын тендэрээр шалгарсан байгууллагууд тоног төхөөрөмжөө
суурилуулаад эхэлжээ. Ашиглалтад орсноор нийт долоон төрлийн үйлчилгээ явуулах “Жишиг нэгдсэн эмнэлэг” болох юм. Эхний хоёр жилдээ хүүхэд, дотор, амбулаторийн, хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ явуулах ба үйл ажиллагаа нь жигдэрч, мэргэшсэн эмч нарын сургалт дуусахаар эх барих эмэгтэйчүүд буюу төрөх, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.