Нүүр хуудасМэдээСогтуугаар жолоо барьж осол гаргасан 3 тохиолдол бүртгэгджээ

Согтуугаар жолоо барьж осол гаргасан 3 тохиолдол бүртгэгджээ

2020.03-28.29-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 230-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

             2020.03.28-ны өдрийн 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум  Төмөр замын 477-р километрийн 3-р зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь нас нь хохирсон,

             2020.03.28-ны шөнийн 23 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар  асфальтан зам дээр Hyundai Porter маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай,эрэгтэй Ч-гийн амь насыг хохироосон,  

            2020.03.29-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим СХД-ийн 5-р хороо Баянхошууны замд Daewoo bus маркийн Ж жолоочтой автобус явган зорчигч 36 настай, эрэгтэй Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон  хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 8,6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН