Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “БДО Аудит” ХХК-ийн төлөөлөлтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөн уулзлаа. Уулзалтаар “БДО Аудит” ХХК-ийн төлөөлөл зөвлөх үйлчилгээний ажлын тайлангуудын боловсруулалтын явцын талаар танилцуулга хийж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнесийн үнэлгээний тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч харилцан санал солилцов. Мөн талууд менежментийн зөвлөх үйлчилгээний хүрээнд гадаад зөвлөхүүдтэй онлайн сургалт хэлбэрээр хамтран ажиллаж, ажлын үр дүнг сайжруулах чиглэл өглөө.