Нүүр хуудасМэдээБНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн байна

БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн байна

“COVID-19” халдвар нь бүрэн эдгэрсэн 91 хүний шинжилгээний хариу дахин “эерэг” буюу халдвартай гарсан гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр мэдээллээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жён Юн Кёны мэдээлснээр, ийм тохиолдлуудаас вирусний шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд “COVID-19”-ийг оношлоход ашиглаж байгаа арчдасын шинжилгээнээс ялгаатай тул хариу нь хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгаа ажээ.

“Бид “COVID-19” халдвар дахин илэрсэн хүмүүсийн амьсгалын замын эрхтэнүүдээс вирусний эсүүдийг тусгаарлахаар ажиллаж байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Мөн мэргэжилтнүүд халдвар дахин илэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн эсэхийг судалж байгаа бөгөөд зарим мэргэжилтний үзэж буйгаар, эсрэг бие үүссэн дархлаатай хүмүүсээс халдвар дамжихгүй аж.

Тусгаарлалтаас гараад удаагүй байгаа хүмүүсийн шинжилгээний хариу дахин эерэг гарсан явдлыг ахин халдвар авсан гэж үзэхээс илүүтэйгээр вирус дахин идэвхжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Вирус болон халдварт өвчин судлаачдын мэдээлснээр, биеийн зарим эсэд үлдсэн коронавирус дахин идэвхжиж, амьсгалын замын эрхтнүүдэд нөлөөлсөн байж болзошгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН