Нүүр хуудасМэдээХөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа

Хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа

ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд манай улс мөн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул УОК-ын шийдвэрээр н хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо “Covid-19” халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Мөн 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байгаа гэсэн мэдээллийг  Шадар сайд  Ө.Энхтүвшин өгөв.  

Түүнчлэн 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад буй иргэдээ ээлж дараатай татна гэдгийг онцолж байна. 

 ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, таван сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН