Нүүр хуудасМэдээОлон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр санамж бичиг байгуулав

Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр санамж бичиг байгуулав

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” ХХК, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг албажсанаар талууд хөрөнгө оруулалтын сан, хамтарсан компани байгуулж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын төсөл хөтөлбөрүүдэд олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татахаас гадна техникийн туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Санамж бичигт “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” –ийн гүйцэтгэх захирал Б.Ууганхүү, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанийн Удирдах зөвлөлийн дарга Сунг Ли Фэнг нар гарын үсэг зурсан бөгөөд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжинө гэдэгт итгэж буйгаа энэ үеэр илэрхийлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН