Нүүр хуудасТэмдэглэлӨӨР ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛААР... АМЬДАР...

ӨӨР ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛААР… АМЬДАР…

Өөрийнхөө амьдралаар амьдрах.

Энэ тухай бодол сүүлийн үед их бодогдох болов.

Заримдаа хэтэрхий хувиа хичээсэн ч юм шиг.

Хамаатны хүн өвдчихлөө би өмнөөс нь шаналах ёстой ч юм шиг. Найзад мөнгө хэрэг болчихож. Би л зээлэхгүй бол өөр хандах хүн алга гэнэ.

Юугаар ч тус болж чадахгүй хэрнээ биеийг нь асууж худлаа ч гэсэн санаа тавьж залгах ёстой байдаг. Заримдаа зүгээр л бид дүр эсгэж амьдардаг нь үнэн л юм байна.

Би өвдчихлөө. Бүгд биеийг минь асууж байгаа нь сайхан ч миний өвдөж байгаа өвдөлтийг надаас өөр хэн нь ч мэдрэхгүй.

Би мөнгөгүй болчихлоо. Би өөрөө л мөнгө олохын тулд ажил хийх ёстой болохоос намайг хэрэглэ гээд хэн ч зүгээр мөнгө өгөхгүй.

Би асуудалд орлоо. Би асуудлаа өөрөө л шийдэхээс хэн ч миний өмнөөс хариуцлага хүлээж асуудлыг минь шийдэж гарц гаргалгааг нь олж өгөхгүй. Энэ бүгд миний л асуудал. Хэнд ч хамаагүй.

Яг иймээрээ л баймаар байна. Хэн ч миний асуудалд оролцдоггүй шиг би ч гэсэн өөр хэний ч асуудалд оролцмооргүй байна.

Би өөрийнхөө л амьдралаар амьдарч өөрийнхөө зовлонг өөрөө эдэлж өөрөө өвдөж өөрөө эдгэж ажлаа хийж, цалингаа өөртөө зарцуулж, бүтэлгүйтэж, алдаж харамсаж өөрөө л бүхнийг дуусгадаг байхыг хүсч байна.  

Хэзээ хүнтэй суух хэдэн хүүхэд гаргахаа хүнээр заалгадаггүй, хайрлаж дурласан хүнээ бусдаар шүүлгэж тэдний үгээр сонгож сольдоггүй. Шархлаад үлдсэн дурлалынхаа шархыг хүртэл өөрөө эдгээж шаналалаа бусдад ярьж өөр нэгнийг бас тавгүйтүүлэхгүй. Хэн ч миний асуудлыг миний зовлонг сонсож хуваалцах өргүй. Би ч гэсэн…

Ингээд тус тусдаа өөр өөрийнхөөрөө амьдардаг бол амьдрал бүүр амар.

Хэтэрхий амиа хичээсэн юм шиг санагдах ч хүний асуудлыг хуваалцаж явахад амьдрал дэндүү богинохон санагдах болж.

Хэн нэгний асуудлын өмнөөс шаналж суухад хайран цаг хугацаа үлдэж.

Би өөрийнхөө л амьдралаар амьдаръя. Чи ч гэсэн өөрийнхөө амьдралаар амьдар…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН