Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагаан давааны хогийн цэгт халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, Дэд хурандаа Эрдэнэбат:
Цагаан давааны хогийн цэгт коронавирусийн халдварын эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлж байна хэмээн мэдээллээ.
Дүүргийн хэмжээнд цар тахлын голомт үүссэн учир халдварын сэжигтэй орон сууц, орцуудад цагдаагийн байгууллага 14 хоногийн хамгаалалт, тусгаарлалтын арга хэмжээ авч байна. Тусгаарлагдсан орон сууцны иргэдээс мэргэжлийн байгууллага гурван удаагийн шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Иргэд гэрээс гарах боломжгүй учир долоо хоногт хоёр удаа гарч хүнсээ цуглуулах боломж бүрдүүлэн ажиллаж байгаа ажээ.