Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь коронавирус илэрсэн байна.
Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилладаг тухайн алба хаагчаас халдвар илэрчээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байна.