Нүүр хуудасНийгэмЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал ирүүлсэн... УОК 14 цагт хэлэлцэнэ

ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал ирүүлсэн… УОК 14 цагт хэлэлцэнэ

Өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн. Халдварын нөхцөл байдлыг харгалзан ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т ирүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. УОК уг саналыг хэлэлцсэний дараа 14:00 цагаас Засгийн газар хуралдан эцсийн шийдвэрийг гаргах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН