Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдлээ. Үүнээс нэг тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь дотоодод гараад буй халдварын голомтуудаас илэрсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,832 боллоо. Үүнээс 1,384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлэгдэж байна.