Нийслэлчүүдийг утаанаас салгахаар байгуулагдсан Таван толгой түлш компанийн үйлдвэр Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Шахмал түлш үйлдвэрлэх явцад үүсдэг хөө тортог СХД- ийн 22, 7, 33 дугаар хорооны иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд ноцтой хохирол учруулж байгаа талаар иргэд сошиал орчинд мэдээлж эхлээд байна.
Тухайн үйлдвэрийн ойр орчимд амьдардаг иргэд шахмал түлшний үйлдвэрээс үүсч байгаа тоос тоосонцор нь иргэдийн ходоод уушгинд орж хорт хавдар үүсгэх ноцтой байдалд орж болзошгүй байгааг уламжлаад тус үйлдвэрийг хотоос нүүлгэхийг шаардсан акцыг цахим орчинд эхлүүлээд байна.