Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц нь буфет, хоол үйлдвэрлэлийн газарт хийж зарах, шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг хийж шошго наан худалдааны төвүүдэд нийлүүлж буй зөрчлийг илрүүлэн шалгалаа.
Шалгалтаар:
-Ажиллагсдын хувцасны өрөөгүй ажлын хувцасаар хангаагүй, гар угаах цэггүй, ариутгалын бодисоор хангагдаагүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ маш муу, ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй, хүнс, түүхий эдийг газраар өрж шууд хэрэглэх хүнсийг цаасан хайрцаганд ил хийж тавьсан нь дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлсэн, түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан, хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэггүй, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, шаардлагатай бол бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлээгүй, тосыг солихгүй маш олон удаа чанасан, хаяг шошгын зөрчил илэрсэн байна.
Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоолоо.