D Витамины талаар Б.Дугархүү эмчтэй ярилцлаа.
-Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе
-Бүгдэд нь өдрийн мэнд
–D витамин гэж юу вэ? Та үүнийг энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Витамин D нь хүний биед хоол тэжээлийн хамт, нарны энерги болон хэт ягаан туяаны тусламжтайгаар гэрлийн нөлөөгөөр үүсч бий болдог. Ихэвчлэн өндөр настан, цагаан хоолтон, хууч өвчтэй хүмүүс витамин D ийн дутагдалд орох нь элбэг. Манай Монголчууд ихэвчлэн өвлийн цагт D витамины дутагдалд их ордог.
–D Витамин бидний бие организмд ямар ач тус үзүүлдэг вэ?
-D витамин нь кальцийн шимэгдэлт болон яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй. Мөн зүрхний өвчин хорт хавдар, хууч өвчин сэдрэх зэрэг эрсдлийг бууруулдаг ач тустай.
-Хүнсний ямар бүтээгдэхүүнүүд D Витаминыг нөхдөг вэ?
-D витамин нь кальцийн шимэгдэлт болон яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй. Мөн зүрхний өвчин хорт хавдар, хууч өвчин сэдрэх зэрэг эрсдлийг бууруулдаг юм.
Тийм ч учраас шаардлагатай тохиолдолд нэмэлт D витамин хэрэглэж нөхөж байх нь зүйтэй. Цар тахлын үед хүн бүр амин дэмлэг хүнс хэрэглэж, агаар салхинд гарч хоол хүнс нарнаас D витаминаа тогтмол авч эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
–Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.