Баянгол дүүрэг Энхтайваны гүүрний доор Дунд голын замд өчигдөр орой ноцтой осол гарсан байна.
Тээврийн хэрэгслийн жолооч гүүрний өндрийн хязгаарыг мөргөсөн. Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Биеийн байдал хэвийн байгаа аж.
Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ТЦА