Иргэн Г.Мөнхжаргал төв талбайд хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлэв.
Тэрбээр “Би өөрөө 11 настай хүүтэй бөгөөд үргэлж хүүгээ цэрэгт явуулна гэж ярьдаг. Гэвч өчигдөр цэрэгт харамсалтайгаар амиа алдсан мэдээг сонссон хүү маань надаас “Та намайг цэрэгт явуулна гэдэг чинь хэвээрээ юу?” гэж асуухад үнэхээр хэлэх үг олдоогүй.
Одоо би өөрийн хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна. Цэргийн албанд ганц, хоёр ухамсрын шанаа өгөх асуудал байж болох л байх. Гэхдээ хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй.
Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Би одоо энэ талбайд бүтэн цаг цээж нүцгэн зогсоно” гэсэн юм.
Түүнийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсрүү тайлбар авахаар авч явсан байна.
Тэрбээр “үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө заавал цагдаад тайлбар мэдүүлэг өгдөг юмуу” хэмээн цахим хуудастаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Мөнхжаргал Г.