Нүүр хуудасНийгэмВакцинжуулалт дуусах гэж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэнэ гэж Уул уурхайн сайд...

Вакцинжуулалт дуусах гэж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэнэ гэж Уул уурхайн сайд ярьж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг хуультай холбоотой санал шүүмж, асуултыг гишүүд хэлж байна. Чуулганы үеэр үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнийн талаар дараах мэдээллийг өгсөн. Түүний ярианд шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг гол асуудал явж байна.

 Тодруулбал, “Иргэдийн өргөн хэрэглэдэг шатахуун А92 бензин байдаг. 2020 оны тавдугаар сараас хойш А92 бензиний үнийг 1,450 төгрөгийн түвшинд барьж байсан ч энэ оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад нэг, хоёрдугаар сараас эхлэн компаниуд алдагдалтай ажиллаж байна. Гэхдээ тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн. Энэ хугацаанд сар болгоны төгсгөлд компаниудын алдагдлыг тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд эхэлмэгц шахахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл вакцинжуулалт амжилттай явж дуусах гэж байгаа учраас зах зээлээ дагаад шатахууны үнэ нэмэгдэнэ” гэж онцолж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН