Монголбанк энэ оны 7 дугаар сард 1.7 тн үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.07 тонноор багассан үзүүлэлт аж.
Энэ оны долоодугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.