ХУД-т Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл гэр бүл, хүүхэд залуус ахмадуудад зориулсан спорт цогцолбор байгуулах төслийг ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар санаачилсан. Энэ санаачлагыг нь тус дүүргийн хорооны иргэд дэмжээд байгаа юм. Спорт цогцолбор байгуулах ажлыг дэмжих хүсэлтийг хотын даргад хүргүүлсний дагуу хотын дарга төсөл санаачлагчдыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эхний байдлаар төсөл дэмжигдэхээр болсон байна.



