Нүүр хуудасМэдээЕрөнхийлөгч шүүхийн шийдвэрийн дагуу Э.Оюунболдын цолыг хураах зарлиг гаргалаа

Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийн дагуу Э.Оюунболдын цолыг хураах зарлиг гаргалаа

Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор тогтоож түүний Улсын аварга цолыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Харин түүний цолыг хураах эрх Ерөнхийлөгчийн зарлигаар биелэгдэх ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч түүний цолыг хураах зарлиг гаргажээ.

Уг шийдвэр биелснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод

9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.

Мөн Э.Оюунболдод 8-ын даваанд унасан Улсын арслан Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг,

7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”,

6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”,

5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэх ёстой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН