Нүүр хуудасМэдээАН: Шатахууны асуудлыг цэгцлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг эхлүүлнэ

АН: Шатахууны асуудлыг цэгцлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг эхлүүлнэ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “АН-ын зүгээс Ерөнхий сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх,
  2. Хоёр хөршид томилогдсон мэргэжлийн бус Элчин сайд нарыг нэн даруй эгүүлэн татах,
  3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт үр ашиггүй хөрөнгө оруулалт нэртэй луйврыг зогсоох,
  4. Ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох.

Эдгээр шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.

Жагсаал цуглаан хийх эрхийг хууль хүчний байгууллагыг ашиглан удаа дараа таслан зогсоох явдлыг АН тэвчихгүй бөгөөд ямар ч үед ямар ч аргаар иргэдийн эрхийг хамгаалахаа үүгээр мэдэгдэж байна” гэв. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ардчилсан намын бүлэг эрх баригчдаас хариуцлага нэхэж, УИХ-ын дарга, МАН-ын олонхийн бүлэгт шаардлага хүргүүлж байна.  УИХ-ын ээлжит чуулганыг яаралтай хуралдуулж, үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх шаардлагатай байна. 300 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 1200 орчим хүн нас барлаа. Хичээл, сургууль эхлээд байхад шатахуунгүй болчихсон байна. Ийм үед УИХ гадуур, дотуур амарч, зугаалаад байж болохгүй. Эрх баригчид “Ковид-19” халдварын тухай хуулиар далимдуулж бүх эрх мэдлийг гартаа авсан. Засгийн газар ажлаа яаж хийж байна вэ, тийм л нөхцөл байдалд хүрээд байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөмж өгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлагаа хүлээх шаардлага хүргүүлнэ.

Төрийн гурван өдөрлөгийн хоёр нь АНУ-д явна. Өөрийнхөө хэдэн цүнх баригчдыг дагуулчихсан. Нэг намын засаглалтай болсон мэт байдлыг гадаад ертөнцөд харуулж байна. 30 жилд хэзээ ч ийм асуудал үүсч байгаагүй” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН