Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх арваннэгдүгээр сард олон улсын 39 хуваарьт нислэг хийх хуваарь гаргажээ.
Дараах хуваарьт нислэгээс гадна зорчигчдын хүсэлт, эрэлтийг харгалзан агаарын тээвэрлэгчид нисэн очих хилийн хориг хязгаарлалтгүй тохиолдолд захиалгат нислэг үйлдэх боломжтой ажээ.
Мөн Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар, хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болзошгүйг анхаарууллаа.

