Нүүр хуудасМэдээКовид: Өнгөрсөн хоногт 15 хүн халдварын улмаас нас барж 2225 хүн халдвар...

Ковид: Өнгөрсөн хоногт 15 хүн халдварын улмаас нас барж 2225 хүн халдвар авлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2225 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1015, орон нутагт 1210 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин тус өвчний хүндрэлээр сүүлийн хоногт 0-80 насны 15 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 1289 болжээ.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22214 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53834 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН