Олон нийтийн дунд ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав гэдгээр танигдсан Ж.Төмөрсүх өнөөдрийг хүртэл байгаль хамгаалагчийн ажлаа хийсээр байгаа юм. Түүнийг БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан албанаасаа буухын өмнө Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны даргын ажлаас нь чөлөөлсөн юм байна. Харин энэ томилгоог хууль бус гэж үзэж тус хамгаалалтын захиргааны ажиллагсад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэж байсан. Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ж.Төмөрсүхийг “Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”-ны даргаар буцаан томилжээ. Дашрамд дурьдахад зундаа мориор, өвөлдөө явганаар л туулах боломжтой 1.6 сая га тусгай хамгаалалттай газрыг 485 мянган төгрөгийн цалинтай Дархадын дөрвөн сумын дөчөөд байгаль хамгаалагч байгальдаа оршин хамгаалж байдаг юм байна.
