Нүүр хуудасМэдээМонголбанк хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны хоёрдугаар сард  795.3 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 464.6 кг-аар өссөн үзүүлэлт гэдгийг төв банк мэдээллээ.

Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 170,600 төгрөг байв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН