Нүүр хуудасМэдээТүмэн тэмээний баярт ирсэн жуулчид юу ярив?

Түмэн тэмээний баярт ирсэн жуулчид юу ярив?

Түмэн тэмээний баярт оролцсон жуулчид сэтгэгдлээ хуваалцлаа.

Бордес: Тэмээний ийм уралдааныг хэзээ ч харж байсангүй

-Сайн байна уу, Таны нэрийг хэн гэдэг вэ?

-Сайн. Сайн уу? Миний нэрийг Бордес гэдэг.

-Та хаанаас ирсэн бэ?

-Би Польшоос ирсэн.

-Энэ таны Монгол дахь анхны аялал уу?

-Тийм ээ, би эхнэртэйгээ хамтдаа ирсэн.

-Танд говь нутаг болон тэмээ фестиваль ямар санагдаж байна вэ?

-Би өмнө нь хоёр бөхтэй тэмээг, бас тэмээний ийм уралдааныг хэзээ ч харж байсангүй.Монголын говь маш үзэсгэлэнтэй бөгөөд байгаль, цаг агаар нь маш их таалагдаж байна. Тэмээ бол нэг төрлийн байгалийн гайхамшигтай амьтан юм.

-Та Монголд хэзээ ирсэн бэ?

-Би 4 хоногийн өмнө ирсэн. Эхлээд Улаанбаатарт буугаад, дараа нь Даланзадгад хотод онгоцоор ирсэн. Би 14 хоногийн хугацаатай аялахаар төлөвлөж байна.

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Резмэн: Тэмээ үнэхээр үзэсгэлэнтэй амьтан юм

-Та хаанаас ирсэн бэ?

-Би Америкийн Нью-Йорк хотоос ирсэн. Намайг Резмэн гэдэг.

-Тэмээний баяртай холбоотой сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Ийм олон тэмээг өмнө нь харж байгаагүй. Маш гоё арга хэмжээ болж байна. Тэмээ үнэхээр үзэсгэлэнтэй амьтан юм. Би бас өмнө нь говь нутагт ирж байгаагүй. Энд маш гоё үзэсгэлэнтэй байгаль, уултай юм.

-Монголоор хэдий хугацаатай аялахаар ирсэн бэ?

-Дөрөв хоногийн өмнө Монголд ирсэн. Долоо хоног аялна.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би эдийн засагч мэргэжилтэй. Технологийн эдийн засагч.

Оливер: Монгол Улс хилээ нээснийг сонсоод ирэхээр төлөвлөсөн

-Таньтай танилцаж болох уу?

-Намайг Оливер гэдэг. Би гэрэл зурагчин. Монголын үзэсгэлэнт байгалийн зураг дарах дуртай.

-Таны хаанаас ирсэн бэ?

-Би Өмнөд Америкаас ирсэн.

-Энэ таны Монгол дахь анхны аялал уу?

-Үгүй ээ, энэ миний 5дахь аялал. Би анх Бүргэдийн баяраар Монголд ирж байсан. Энэ удаа Тэмээний баяр үзэхээр зорьж ирсэн.

-Өмнө нь говьд ирж байсан уу?

-Говьд анх удаа говьд ирж байна. Өмнө нь үргэлж 9, 10 дугаар сард Монголд ирдэг байсан. Энэ удаа өвөл ирсэн. Учир нь сүүлийн хоёр жил надад аялах боломж гарсангүй. Монгол Улс хилээ нээснийг сонсоод ирэхээр төлөвлөсөн. Энэ удаа аялахад маш хүйтэн байна.

-Таны дуртай монгол хоол юу вэ?

-Яг үнэнээ хэлэхэд, би Монголын гэр хоолны газруудын хоолонд дуртай. Миний өссөн газар адууны мах их иддэг. Тиймээс би Монголд ирэхээрээ адууны махтай хоол сонгож иддэг. Хятадын хил хаалттай байгаагаас болоод Монголд сармис болон бусад хүнсний ногооны олдоц тааруу байгаагаас зарим газрын хоолны амт чанар муу байх шиг байна.

Н.Тэгшжаргал

10 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно
3 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
6 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно
2 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН