Нүүр хуудасМэдээСХД: 122-р сургууль газрын гүний дулаанаар халаалтаа шийдлээ

СХД: 122-р сургууль газрын гүний дулаанаар халаалтаа шийдлээ

Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны 122-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилга 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон анхны эко ногоон сургууль юм.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Тус сургууль нь газрын гүний дулааны насос бүхий халаалтын системийг ашигласан бөгөөд халаалтын сарын зардлыг 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болгон бууруулж, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагчийн хэмжээ буурсан эерэг үр дүнг үзүүлсэн. Тиймээс тус сургуулийн дотоод орчин, халаалт, бусад үйл ажиллагаа улсын хэмжээнд” ЖИШИГ, ЭКО СУРГУУЛЬ”-д тооцогдож байна.

тавилга, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай бөгөөд сурагчдаа орчны бохирдолгүй цэвэр орчинд сурган, хүмүүжүүлж буй зөв жишгийг үлгэрлэж байна. Тус сургуулийн хамрах тойрогт 33-р хорооноос гадна 22, 32 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүд багтдаг юм.

3 хүн, хүүхэд болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН